Тавтай морилно уу!



(монгол бичгийн хичээл, mongol bichig surah)
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би !

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ...


хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.

Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг маань бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол бичгээ (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурч мэдье, мэддэг нэг нь сэргээж харъя гэсэн хүмүүс мэдээж миний адил олон байгаа байх гэдэгт итгэж, тэдэндээ энэ веб хуудсаа зориулж байна.
Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг. Гэхдээ бид Англи хэл дээр ч ингэж зөрүүтэй бичигддэгийг мэднэ. Гэхдээ энэ нь Англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй билээ. Үүнтэй адилханаар Монгол хэлний (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) дүрэм, эгшиг зохицох ёс оо мэдвэл энэ бичлэг дуудлагын зөрүүг ойлгоход тийм ч хэцүү биш билээ.

Доорхи цагаан толгойн хүснэгтэд эгшгийг цэнхэр, гийгүүлэгчийг хар, дэвсгэр үсгийг улаан өнгөөр тэмдэглэснийг анхаарууштай.

Монгол цагаан толгойн (PDF) хүснэгтийг томоор нь эндээс үзнэ үү!
Хэрэв та монгол бичгээ (монгол бичиг сурах, уйгаржин бичиг, монгол бичгийн хичээл, mongol-bichig) компютертаа суулгахыг хүсвэл доорхи линкүүдээс татаж аваад, зааврыг нь эхлээд сайн уншиж суулгууштай.
1. OpenOffice.org дээр “МОНГОЛ БИЧИГ”-ЭЭР БИЧВЭР БИЧИХ
2. Geseree-ийн Хүрээ, Урга, Улаанбаатар үсгүүд
3. Borjigin Jirumtu -ын Classical Mongolian font samples

Жишээ болон дасгалуудын олонхийг Монгол бичиг(монгол бичгийн хичээл, mongol bichig surah), Цагаан толгой номоос түүвэрлэн авав. Дээрх номнуудын тусламжгүйгээр энэ онлайн хуудас орших боломжгүй байсныг дурдъя. Алдаатай болон буруу зөрүү бичсэн зүйл мэр сэр байж болохыг би үгүйсгэхгүй. Та надтай холбоо барьж энэ алдаатай зүйлийн талаар өөрийн санал бодлоо хэлж зөвлөвөөс би их талархаж хурдан хугацаанд алдаатай зүйлсийг засч залруулахыг хичээх билээ.

За ингээд та бүхэнд монгол бичгээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурахад тань их амжилт хүсье!


Та эндээсээ шууд дараагийн хуудас руу орж болно.

Холбоо барих





Веб бүтээгч © Munkho


Динамик хөдөлгүүр болон серверийг Дусал.нэт хангав.

Тоолуур: 1654136 зочин
unprofessional-au