Та доорхи дэлгэцэн дээр бичээд бичсэнийгээ шууд хувилж авч болно. Түүлбарын зүүн өнцгийн товчин дээр дарж бичих дэлгэцээ бүрэн хэмжээгээр нь ашиглаарай!
Монгол бичиг үндсэн 7 эгшиг үсэгтэй. Монгол бичгийн үсэг кирилл бичиг шиг том, жижиг гэсэн ялгаа байхгүй, харин үгийн дунд, адагт орох дүрс нь бага зэрэг ялгаатай байна. Доорхи хүснэгтээс үзнэ үү!
| а | э | и | о, у | ө, ү | |
| эхэнд | ![]() |
||||
| дунд | |||||
| адагт | |||||
| а | э | и | о, у | ө, ү | |
| эхэнд | ![]() |
||||
| дунд | |||||
| адагт | |||||
Хүснэгтээс ажиглахад үгийн дунд, адагт ордог а, э үсэг мөн о, у, ө, ү үсгийн үгийн дүнд адагт орох хэлбэрүүд адил байна. Монгол хэлэнд а, о, у гурав нь эр эгшиг , э, ө, ү гурав нь эм эгшиг, и бол саармаг эгшиг.
Тиймээс эр эгшигтэй үгийг эр үг, эм эгшигтэй үгийг эм үг гэх ба эр эм эгшиг нэг үгэнд холилдон ордоггүй ёстой. Харин саармаг эгшиг нь бол эр эм аль ч үгэнд зохицон ордог.
Хэрэв үгийн эхний үед а, о, у байвал дунд орсон шүдийг а-гаар, гэдсийг о, у-гаар, адагт орсон сүүл, орхицыг а-гаар, гэдэстэй нумыг o, у-гаар уншина.
Үүнээс гадна үгийн эхний үед эм эгшиг байвал шүд, сүүл, орхиц нь э, гэдэс болон гэдэстэй нум нь ө, ү байна.
Дасгал2. Доорхи дан эгшгээр бүтсэн үгсийг уншаад, ялгааг ойлгож, тогтоогоорой.
1 2 3 4 5 6 7
Эхлэл | Эгшиг | Гийгүүлэгч | Дүрэм | Холбоо барих |
жиргэе!
© Munko
Бас нэг зүйл энэ зургийг нь о, у болон ө, ү үсгүүдийг нэг дор биш, нүүр хуудсан дээрх зураг шиг салгаад бичвэл илүү ойлгомжтой, 7 эгшигтэй харагдах юм байна.
Зарим нэгэн өөр сайт, блог дээр Е, Я үсгийг эгшиг үсэг гэж ташаарсан байсан. Хэрвээ хэн нэгэн нь тэрэн дээр эргэлзэж байвал уншиг гээд биччихье.
Яагаад я үсэг гийгүүлэгч болдог вэ гэхээр Монголын овог аймгууд олон янзын нутгийн аялгатай байсан гэдэг. Залуу, Жалуу, Ялуу гэх мэт нэг үгийг хэд хэдэн янзаар хэлдэг бас эндээс хамаараад я үсгийг гийгүүлэгч гэж үздэг, эгшиг 7 үсэгтэй гэж явдаг гэсэн шүү.