Та доорхи дэлгэцэн дээр бичээд бичсэнийгээ шууд хувилж авч болно. Түүлбарын зүүн өнцгийн товчин дээр дарж бичих дэлгэцээ бүрэн хэмжээгээр нь ашиглаарай!





Дэвсгэр үсэг

Үгийн дунд, адагт үе төгсгөн ардаа эгшиггүй орж болдог гийгүүлэгчийг дэвсгэр үсэг гэнэ. Монгол бичигт 10 дэвсгэр үсэг бий. Эдгээрийг дотор нь хатуу, зөөлөн дэвсгэр гэж ангилдаг .

  зөөлөн хатуу
Дэвсгэр үсэг н м л й нг б р г д с
дунд
адагт

Ардаа байнга эгшигтэй бичигддэг гийгүүлэгчийг үл дэвсгэрлэх үсэг гэнэ.
Эдгээр нь ха, хэ, жа, та, ча, ша болой. Үл дэвсгэрлэх үсгийн дараа заавал эгшиг ордгийг ямагт санууштай.

Тайлбар:
"н" үсэг 2 дүрсээр дэвсгэрлэнэ. Үгийн дунд цэггүй шүд, үгийн эцэст цэггүй сүүл, түүнийг хэлний угийн "н" үсгээр уншина.
Нөгөө дүрс нь үгийн дунд шүд, богино шилбэ, нумаас(дээрхи нг үсгийн үгийн дунд бичигдэх хэлбэрийг хар), мөн үгийн эцэст шүд, богино шилбэ, орхицоос бүтсэн(дээрхи нг үсгийн үгийн адагт бичигдэх хэлбэрийг хар) үсэг бөгөөд, түүнийг хэлний угаар "нг" гэж уншина. Үүнийг "их инхлэг" гэх ба үгийн дунд ихэвчлэн "н, х, г" үсгийн өмнө бичнэ. Үгийн эцэст ихэвчлэн урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад "г" жийрэглэдэг тохиолдолд залгана. Жишээ нь: анг- аас гэхэд г жийрэглэдэг.

Дасгал 15. НГ дэвсгэр үсэгтэй холбоо үгийг уншаад, хуулан бич, яаж дэвсгэрлэснийг ажигла.

Дасгалын хариу

 


 


5.00
 
Үнэлсэн: 2 удаа.
Сэтгэгдэл бичих


devsger d
дэвсгэр д-г дунд адагт ордгийг н солиод бичсэн шиг бна.
Зочин хэзээ бичсэн: 10:52, 2010-4-12 | |
neeree tiim baina, adminaas husehed ene 2 gif-iig soliod bairluulaach gej guih gesen yum
Munkho хэзээ бичсэн: 05:35, 2010-4-22 | |
Delgerengui hicheel oruulaachee! Adminaa, mongol bichig surah undes bol unshih dasgal, ingej oir zuuriin durem uzeed surahguie
Зочин хэзээ бичсэн: 03:55, 2010-8-23 | |
Сэтгэгдэл бичсэнд баярлалаа баярлах Нүүр хуудсанд нэг ном оруулсан байгаа. Тэр номын төгсгөл хэсэгт унших дасгалууд бий. Хэрвээ боломжтой бол бас хамтраад тэр номыг яг электрон болгох тал дээр ажиллаж болно шүү. Би өөрөө ойрд төгсөх гээд жаахан зав муутай байгаа л даа. Гэхдээ Монгол бичгээр нь яг зураг биш дүрслэх хэдэн боломжуудыг судлаад олоод байгаа баярлах
Админ хэзээ бичсэн: 08:15, 2010-8-23 | |

Эхлэл | Эгшиг | Гийгүүлэгч | Дүрэм | Холбоо барих | Монгол бичгийн хичээлжиргэе!
© Munko