Дэвсгэр үсэг


Үгийн дунд, адагт үе төгсгөн ардаа эгшиггүй орж болдог гийгүүлэгчийг дэвсгэрлэх буюу дэвсгэр үсэг гэнэ. Өөрөөр хэлбэл: үгийн дунд, гийгүүлэгчийн өмнө ордог, үгийн адагт ордог гийгүүлэгчийг дэвсгэрлэх үсэг гэнэ.

Дэвсгэрлэх жишээ:

1. б дэбтэр (дэвтэр) , төб (төв) 2. г (эр үгийн) тагтаг-а (тагтаа) , чаг (цаг)

3. г (эм үгийн) өгсүхү (өгсөх) , хөг 4. р дархан ( дархан ) , гэр ( гэр )

5. с босху (босоx) , нис ( нис ) 6. д үйлэдхү(үйлдэх) , худдуг (худаг) , болуд (болд)

7. м хамту (хамт) , ном ( ном ) 8. н эндэ ( энд ) , хүмүн ( хүн ) , он ( он )

9. л алта ( алт ) , мал ( мал ) 10. нг монггол ( монгол ) , энгхэ ( энx )

11. в хэвхэд ( хүүхэд ) , тавлаи ( туулай ) Гэвч энэ дэвсгэр нь одоогийн монгол хэлэнд эгшиг болсон байна. Ж.: эртний хэвхэд гэдэг нь одоо хүүхэд, эртний тавлай гэдэг нь одоо туулай болов. Ийм учир "в" дэвсгэр үгүй болжээ.
12. й найма (найм) , нохай ( нохой ) Гэвч энэ дэвсгэр нь одоогийн монгол хэлэнд эгшиг и болсон байна. Ж.: Эртний найма ( найяма ) гэдэг нь одоо найм, нохой ( нохоя ) гэдэг нь одоо нохой болов. Ийм учир й дэвсгэр одоо үгүй болжээ.


Дээрх в, й 2 дэвсгэрийг хасаад, монгол бичиг 10 дэвсгэр үсэгтэй гэж үздэг.
Эдгээрийг дотор нь зөөлөн, хатуу дэвсгэр гэж ангилдаг .


  зөөлөн хатуу
Дэвсгэр үсэг н м л нг б р г д с
дунд
адагт

Зөөлөн дэвсгэрийг тогтооход МАНЛАНГ (МЭНЛЭНГ) гэдэг үгийг цээжилдэг аргатай. Хатуу дэвсгэрийг тогтооход БАГАРСАД (БЭГЭРСЭД) гэдэг үгийг цээжилдэг.

Зөөлөн 4, хатуу 6 дэвсгэрийг сайн мэдэж байх нь зөв бичихэд их л чухал байдаг.Ж.: 1.Зөөлөн дэвсгэр
- нэр үгийн өгөх оршихын -ду, -дү; -дур, -дүр нөхцөл,
- даган , дэгэн нөхцөл
- үйл үгийн -жу, -жү ; -жухуй, -жүхүй ; -заг-а, -жэгэ зэргийн да, жа гийгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг эгшиг болон зөөлөн дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг.


1. ном-ду, ном-дур, ном-даган
2. хэн-дү, хэн дүр, хэн-дэгэн
3. мал-ду, мал-дур, мал-даган
4. санг-ду, санг-дур, санг-даган
5. абу-ду, абу-дур, абу-даган
6. ах-а-ду, ах-а-дур, ах-а-даган
7. эжи-дү, эжи-дүр, эжи-дэгэн
8. эгэчи-дү, эгэчи-дүр, эгэчи-дэгэн
9. дэгүү-дү, дэгүү-дүр, дэгүү-дэгэн
10. сун, сун-жу, сун-жухуй, сунжаг-а (сунацгаа)
11. хан, хан-жу, хан-жухуй, ханжаг-а (ханацгаа)
12. тун, тун-жу, тун-жухуй, тунжаг-а (тунацгаа)
13. хэмэ, хэмэжү, хэмэжүхүй, хэмэжэгэ (хэмээцгээ)
14. ол, ол-жу, ол-жухуй, ол-жаг-а (олцгоо)
15. ирэгүл, ирэгүл-жү, ирэгүл-жэгэ (ирүүлцгээ)
16. йабу, йабу-жу, йабу-жухуй, йабу-жаг-а (явцгаа)
17. хи, хи-жү, хи-жүхүй, хи-жэгэ (хийцгээ)


Ж.: 2. Хатуу дэвсгэр
- нэр үгийн өгөх оршихын -ту, -тү; -тур, -түр нөхцөл,
- таган , тэгэн нөхцөл
- үйл үгийн -чу, -чү ; -чухуй, -чүхүй ; -чаг-а, -чэгэ зэргийн та, ча гийгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг зөвхөн хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг.



1. нутаг-тур, нутаг-ту, нутаг-таган
2. үжүг-түр, үжүг-тү, үжүг-тэгэн
3. гар-тур, гар-ту, гар-таган
4. улус-тур, улус-ту, улус-таган
5. Болуд-тур,Болуд-ту, Болуд-таган
6. аб, аб-чу, аб-чухуй, аб-чаг-а (авцгаа)
7. өг, өг-чү, өг-чүхүй, өг-чэгэ
8. хүр, хүр-чү, хүр-чүхүй, хүр-чэгэ
9. нис, нис-чү, нис-чүхүй, нис-чэгэ
10. од, од-чу, од-чухуй, од-чаг-а (одоцгоо)


Хатуу зөөлөн дэвсгэрлэх үсгийн дүрмийг хураавал:

- зөөлөн дэвсгэрийн (МАНЛАНГ) хойноос да, жа толгойтой нөхцөл залгана.
- хатуу дэвсгэрийн (БАГАРСАД) хойноос та, ча толгойтой нөхцөл дагуулна.


Үл дэвсгэрлэх үсэг

Ардаа байнга эгшигтэй бичигддэг, өөрөөр хэлбэл үе битүүлэн ордоггүй гийгүүлэгчийг үл дэвсгэрлэх үсэг гэнэ.
Эдгээр нь ха, хэ, жа, та, ча, ша, па, лха болой. Үл дэвсгэрлэх үсгийн дараа заавал эгшиг ордгийг ямагт санууштай.

НГ үсэг

Тайлбар:
"н" үсэг 2 дүрсээр дэвсгэрлэнэ. Үгийн дунд цэггүй шүд, үгийн эцэст цэггүй сүүл, түүнийг хэлний угийн "н" үсгээр уншина.
Нөгөө дүрс нь үгийн дунд шүд, богино шилбэ, нумаас ( дээрхи нг үсгийн үгийн дунд бичигдэх хэлбэрийг хар ), мөн үгийн эцэст шүд, богино шилбэ, орхицоос бүтсэн ( дээрхи нг үсгийн үгийн адагт бичигдэх хэлбэрийг хар) үсэг бөгөөд, түүнийг хэлний угаар "нг" гэж уншина. Үүнийг "их инхлэг" гэх ба үгийн дунд ихэвчлэн "н, х, г" үсгийн өмнө бичнэ. Үгийн эцэст ихэвчлэн урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад "г" жийрэглэдэг тохиолдолд залгана. Жишээ нь: анг- аас гэхэд г жийрэглэдэг.

Дасгал 15. НГ дэвсгэр үсэгтэй холбоо үгийг уншаад, хуулан бич, яаж дэвсгэрлэснийг ажигла.

Дасгалын хариу

 


 


4.20
 
Үнэлсэн: 25 удаа.
devsger d
дэвсгэр д-г дунд адагт ордгийг н солиод бичсэн шиг бна.
Зочин хэзээ бичсэн: 10:52, 2010-4-12 | |
neeree tiim baina, adminaas husehed ene 2 gif-iig soliod bairluulaach gej guih gesen yum
Munkho хэзээ бичсэн: 05:35, 2010-4-22 | |
Delgerengui hicheel oruulaachee! Adminaa, mongol bichig surah undes bol unshih dasgal, ingej oir zuuriin durem uzeed surahguie
Зочин хэзээ бичсэн: 03:55, 2010-8-23 | |
Сэтгэгдэл бичсэнд баярлалаа баярлах Нүүр хуудсанд нэг ном оруулсан байгаа. Тэр номын төгсгөл хэсэгт унших дасгалууд бий. Хэрвээ боломжтой бол бас хамтраад тэр номыг яг электрон болгох тал дээр ажиллаж болно шүү. Би өөрөө ойрд төгсөх гээд жаахан зав муутай байгаа л даа. Гэхдээ Монгол бичгээр нь яг зураг биш дүрслэх хэдэн боломжуудыг судлаад олоод байгаа баярлах
Admin хэзээ бичсэн: 08:15, 2010-8-23 | |
KKjoFSyR
Ppl like you get all the barnis. I just get to say thanks for he answer.
Cade хэзээ бичсэн: 03:57, 2011-5-23 | |
аан, миний бодол зөв үү, үгийн дунд гийгүүлэгчийн өмнө орж буй хоёр шүд бол г, үгийн дунд эгшигийн өмнө орж буй хоёр шүд бол х гэж ойлголоо. тэгэхээр дасхал, отхан, тагтаг-а гэж дуудах нь зөв гэсэн үг үү
сайн хэзээ бичсэн: 12:03, 2011-10-24 | |
mash ih bayrlalaa .yamar goy sait yum be?bi bvr gaihachihlaa.iim l baih heregtei shvdee.tiimee ard tvmen .bolj bna.goy bna.
Зочин хэзээ бичсэн: 12:04, 2012-1-28 | |
asuult
ter ungunii hariig har-a gej bichdeg gesen baisan.bi unshih dasgalaas(deer ueiin darhan tsaaztai gazar) yum unshij baital har ungiin hariig uil ugiin haraar bichsen baisan.ali n zuv yum be?
Myangaa хэзээ бичсэн: 05:41, 2012-2-26 | |
'Санхүүгийн тайлангийн шинжилгээ' бичиж өгнө үү. Гол нь тайлангийн
Bataa хэзээ бичсэн: 09:04, 2012-6-6 | |
ээ бурхан минь
энэ зйүлийг оруулсан хүнд үнэхээр их баярлалаа оюуны бүтээлээ харамгүй хуваалцаж байгаад. аминд орсон чухал зүйл байлаа. үнэхээр их баярлалааа
одноо хэзээ бичсэн: 01:54, 2012-10-1 | |
урагшаа
маш их баярлалаа. ямар хэрэтэй зүйл хийсэн юм бэ. чиний санасан бүхэн чинь сэтгэгчлэн бүтэх болтугай.
Зочин хэзээ бичсэн: 10:08, 2012-10-19 | |
usg bhgui ym uu?
useg
Зочин хэзээ бичсэн: 05:25, 2012-11-14 | |
тА НАРТ БАЯРЛАЛАА. яМАР САЙХАН САЙТ ВЭ тАНАЙ САЙТЫГ БИ ҮРГЭЛЖ ХЭРЭГЛЭДЭГ. ИХ САЙХАН САЙТ БАЙНА.GOOD
Зочин хэзээ бичсэн: 07:09, 2013-2-18 | |
Миний сэтгэгдэл
Ээ бурхан тэнгэр минь ямар сайн хүмүүс вэ .Энэ зүйлийг оруулсан хүнд үнэхээр их баярлалаа. оюуны бүтээлдээ харамгүй хуваадцаж байгаад аминд орсон чухал зүйл байлаа.Үнэхээр их баярлалаа
Сарнай хэзээ бичсэн: 07:18, 2013-2-18 | |
Saihan hoollooroi gedgiig yaj bichih ve? saihan hool gedgiig l chadaj bna.
yaj bichih ve? хэзээ бичсэн: 07:38, 2013-3-28 | |
их гоё болжээ баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 02:20, 2013-11-6 | |
баярлалаа
халиун хэзээ бичсэн: 02:23, 2013-11-6 | |
tanart baerlaa ok2

hurlee хэзээ бичсэн: 04:27, 2013-11-19 | |
goi uym bain.mongol bichgee saina surahgui bol olon duremtei yum baina.saihan sauat baina.zuragtaar huhduuded uzuulmeer uym baina.
tsogtbuaar хэзээ бичсэн: 07:59, 2013-12-5 | |
gaihaltai gadaad hun ih uzdeg uym baina oir ulsad bosoo bichgee aldchihv!
tsogtbuaar хэзээ бичсэн: 08:01, 2013-12-5 | |
Mash ih bayarlalaa. Saihan web boljee. Marttsan zuilee sergeehed mash ih hereg bolj bna.
dorjoo хэзээ бичсэн: 10:43, 2013-12-12 | |
Сайхан ном байна баярлалаа
Агиймаа хэзээ бичсэн: 09:04, 2014-5-12 | |
Маш сайхан бичсэн байна. Чамд амжилт хүсье
Зочин хэзээ бичсэн: 03:48, 2014-5-16 | |
баярлалаа
^-^ хэзээ бичсэн: 10:15, 2014-6-5 | |
баярлалаа
цээгий хэзээ бичсэн: 02:20, 2014-8-8 | |
goe site bna nogoon narango duh minje har tsendmaa goril uchral yravgar anuujin sharsan ondog buduun nohoi shar dolgoonoo buduun zoloo oeg salad shagai shagai bogoonii zam ganzam danh bumbaa har temuge bi bol hero monhotgon manai naiz aguu heselerdene
MoHx-OtGoN HeRo хэзээ бичсэн: 06:18, 2014-12-7 | |
bayrlalaa
enkhush хэзээ бичсэн: 04:50, 2015-1-9 | |
та бүхэндээ маш их байрлалаа
асылзат хэзээ бичсэн: 09:54, 2015-4-2 | |
Sain baina uu? Minii ner Ganbat.Bi uigarjin mongol bichgee surchih sanaatai ene saidruu orood ehleed neree bichchih sanaatai oroldtol ugiin ehend orson "G"; bolon adagt orson "t" 2-iig haigaad haigaad olsongui.Hariu bolgoono uu!
ganbat хэзээ бичсэн: 02:23, 2015-4-19 | |
Га үсэг байгаа. Бас т гэж өгсөхгүй бол бату гэх мэт төгсөнө. Үгээр нь http://dict.num.edu.mn дээрээс хайгаад гараад ирнэ. Ган гэж дараа нь Бат гэж хайгаарай. Тэгээд нийлүүлээд биччих.
Зочин хэзээ бичсэн: 01:51, 2015-4-22 | |
лаг байлаа баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 12:13, 2016-1-8 | |
маш их баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 10:09, 2016-4-5 | |
wooooow
гогоо гэж энийг хэлнэ дээ
дэмбээ хэзээ бичсэн: 07:45, 2016-7-2 | |
Woow sain page bn
Зочин хэзээ бичсэн: 09:52, 2016-12-15 | |
энх мөнх, анхны хонх, мөнгөн мөнгө, монгол хэл, амраг хонгор, ан ав, нэн хөнгөн, энгийн хүн, өн болох, Намнангийн анги, хонхор газар, ганган хүүхэн, хөнхөр нүд, ангир шувуу
,.,. хэзээ бичсэн: 03:27, 2018-8-8 | |
Зөв ойлгомжтой юм оруулсанд баярлалаа
Баттүвшин хэзээ бичсэн: 08:36, 2019-3-21 | |
Сэтгэгдэл бичих


Холбоо барих





Веб бүтээгч © Munkho


Динамик хөдөлгүүр болон серверийг Дусал.нэт хангав.

Тоолуур: 1795242 зочин
unprofessional-au