Урт эгшгийг тэмдэглэхүй

Эртний монгол хэлэнд урт эгшиг байсангүй. Ийм учраас хуучин бичигт ч урт эгшгийг тэмдэглэх тусгай арга байсангүй. Өнөөгийн монгол хэлний урт эгшгийг хуучин бичигтэй харьцуулан үзвээс доор дурдсан бүтэцтэй тохирмуй.

Нэг. Урт эгшиг нь ихэвчлэн хуучин монгол бичгийн эгшиг + гийгүүлэгч + эгшиг (э+г+э) хэмээсэн бүтэцтэй тохирмуй.

Үгийн нэгдүгээр үед:


Үгийн нэгдүгээр үеэс хойш урт эгшиг дээрхтэй адил (э+г+э) –тэй тохирох боловч эгшиг нь дээрхтэй адил тогтвортой бус. Тийм эгшгээс тийм урт эгшиг үүснэ гэж хэлэхэд хэцүү. Учир нь нэгдүгээр үеийн эгшгээс шалтгаалан ямар ч урт эгшиг үүсч болно. Жишээлбээс:

ᠪᠠᠷᠠᠭᠠᠨ (бараган) гэдэг үгийн урт эгшиг нь а+г+а буюу нэгдүгээр үеийн урт эгшигтэй адил байна. Гэтэл  ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠠᠳ (томилагад) гэдгийн нэгдүгээр үеийн бус а+г+а нь урт эгшиг аа болсонгүй, харин оо болжээ. Учир нь нэгдүгээр үед о эгшиг байгаа тул түүнтэй уруулын талаар ижилшжээ.

Хоёр эгшгийн дундах гийгүүлэгч нь голдуу г байдаг боловч өмнөх эгшиг нь и байваас й гийгүүлэгч, а-э эгшиг байж болно. Жишээ нь:


Хоёр. Нэлээд үгийн урт эгшиг нь хуучин монгол бичигт нэг дор орсон хоёр эгшигтэй тохирно. Жишээлбээс:


Гурав. Олон үгийн урт эгшгийг хуучин монгол бичгийн богино эгшиг сунжран хэлэгдсэнээс үүссэн байна. Жишээлбээс:

Өнөөгийн монгол хэлний олонхи урт эгшиг дээрхи гурван хэлбэртэй тохирох боловч бас цөөхөн үгэнд өөр хэлбэртэй тохирох нь ч байна. Толь бичгээс урт эгшигтэй үгийг олохдоо дээрхи бүтцийг харгалзан эрж олно.

Жишээлбээс:
Үгийн нэгдүгээр үеийн урт у -тай үгийг олохдоо юуны түрүүнд а+г+у -тай үгэнд эр. Байхгүй бол у+г+у -тай үгэнд эрнэ. Эс бөгөөс и+г+у -тай үгэнд эр. Байхгүй бол хоёр, гуравдугаар тохиолдолд эрвээс олох болмуй.

4.75
 
Үнэлсэн: 4 удаа.
үнэхээр 0 бна хүмүүс ээ үнэхээр хог бна
Зочин хэзээ бичсэн: 10:11, 2016-4-5 | |
сайн бнаа баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 08:06, 2016-5-5 | |
unxeer unxeer ix bayarlalaa eeshiin omno m.bichgee barag surlaashuudee!!
bayarka хэзээ бичсэн: 10:31, 2016-6-14 | |
Гого аврага юмаа
дэмбээ хэзээ бичсэн: 07:50, 2016-7-2 | |
Bi mongol bichgee oilgoloo bayrlalaa
buk хэзээ бичсэн: 03:18, 2016-7-12 | |
Тариан, Будилаан гэдэг үгийг тараан, бодолоо гээд биччихсэн байна шүү
Зочин хэзээ бичсэн: 04:55, 2016-8-30 | |
баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 11:55, 2016-9-9 | |
bichmeleer bnuuu
o хэзээ бичсэн: 09:14, 2016-10-27 | |
Сэтгэгдэл бичих


Холбоо барих





Веб бүтээгч © Munkho


Динамик хөдөлгүүр болон серверийг Дусал.нэт хангав.

Тоолуур: 675603 зочин
unprofessional-au