Хос эгшгийг тэмдэглэхүй

Эртний монгол хэлэнд хос эгшиг байгаагүй гэж үздэг юм. Ийм учраас хуучин бичигт ч хос эгшиг тэмдэглэгдсэнгүй. Өнөөгийн монгол хэлний хос эгшгийг хуучин бичигт ямар нэгэн эгшиг + (ᠶ , й) гийгүүлэгч + (‍‌‍᠍‌‍ᠢ , и) эгшгээр (э+й+и) гэж голдуу тэмдэглэдэг. Жишээлбээс:

(үйи) - хос эгшгийг (‍ᠢ‍) гэж хоёр урт шүдтэйгээр тэмдэглэдэг бөгөөд энэ хоёр урт шүд юуг тэмдэглэсэн бэ гэдэг асуулт гардаг. Зүй нь (‍ᠢᠢ‍) гэж тэмдэглэх ёстой байжээ. Зарим эрдэмтэн гурван урт шүд бичихэд эвгүй учраас нэгдүгээр үеийн () ү -ийн шүдийг хасч (‍ᠢ‍) хэмээн тэмдэглэсэн гэж үзэж байгаа нь үнэнд илүү ойр мэт тул бид түүнийг баримталвай.
Жишээлвээс:

Үгийн эцэст болбол ямар нэгэн эгшиг +(‍‌᠍᠌᠋‌‍ᠢ, й) гийгүүлэгч (э+й) –ээр тэмдэглэнэ. Жишээ:

Өнөөгийн монгол хэлний нэгдүгээр үеийн хос эгшгүүд хуучин бичгийн доорхи бүтэцтэй тохирно.

Үүнээс гадна хуучин бичигт эй –ийн хос эгшигийг эйи-ээр тэмдэглэж байсан. Гэвч өнөөгийн монгол хэлэнд энэ нь ихэвчлэн урт эгшиг ий болжээ. Бас хэдэн үгийн хос эгшиг нь хуучин бичигийн (айу, уйу, үйү) бүтэцтэй тохирмуй.

Жишээлбээс:
Мөн зарим үгийн тагнайшсан гийгүүлэгчийн өмнөх урт эгшгийг халхчууд хос эгшгээр хэлэх болжээ. Жишээ нь:


4.00
 
Үнэлсэн: 10 удаа.
баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 10:12, 2016-4-5 | |
Баба яагаа шиг естой гоё юмаа
дэмбээ хэзээ бичсэн: 07:48, 2016-7-2 | |
Гоё юм
Зочин хэзээ бичсэн: 08:21, 2019-3-15 | |
mash ih bayrlla
erka хэзээ бичсэн: 09:47, 2021-2-25 | |
Сэтгэгдэл бичих


Холбоо барих





Веб бүтээгч © Munkho


Динамик хөдөлгүүр болон серверийг Дусал.нэт хангав.

Тоолуур: 1664321 зочин
unprofessional-au